
Компанийн түүхийн товчоо





-
Жамъян пайтан ХХК анх 2006 оны 2 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод хуванцар вакум цонх үйлдвэрлэхээр байгуулагдсан.
-
2010 онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж, тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийж, БНХАУ-д үйлдвэрлэсэн хуванцар болон металь вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан.
-
Цонх, хаалга, хаалт үйлдвэрлэл өргөжсөнхий дагуу өөрсдийн барилгын засал, цонх, хаалганы амалгаа хийх шаардлага гарсаны дагуу 2012 онд барилгын засал, чимэглэлийн ажил хийж эхэлсэн
-
Засал чимэглэлийн ажлаа өргөтгөж 2017 оноос барилга угсралтын ажил хийж эхэлсэн бөгөөд Баянхонгор аймгийн Жинст суманд 150 ортой дотуур байрны барилга барьж ашиглалтанд оруулсан.
-
2018 онд Баянхонгор аймгийн төвд Эрдэнэмандал ахлах сургуулийн 100 ортой дотуур байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн
-
Үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөж 2018 онд БНХАУ-ын Beiben truck маркийн хүнд даацын 14 автомашиныг худалдан авч, нүүрс тээврийн салбарт ажиллаж байна.
-
Нийслэлийн Хан-Уул дүүрэг нисэх Буянт-Ухаа 2 цогцолборт 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг амжилттай барьж ашиглалтанд оруулсан.
-
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих төслийг хэрэгжүүлж байна. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна.
-
Баянхонгор аймгийн төвд Политехник коллежийн 150 ортой дотуур байрны барилгын ажлыг эхлүүлээд байна.