top of page

Пандэ Чойнхорлин хийд

2017 оны 3 дугаар сар

image.png

2017 оны 9 дүгээр сар

image (1).png

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд дахь Паньдэ чойнхорлин хийд нь анх 1904-онд Гачин ламын 8 дугаар дүрийн хувилгааны санаачлага, хөрөнгөөр баригдаж ашиглалтанд орсон бөгөөд тухайн үеийн барилгын шилдэг арга технологи буюу модон углуургын аргаар хадаасгүйгээр барьж, уран нарийн хийцлэл, модон сийлбэр, өнгө будгийн хослолыг нарийн зохицуулан хийсэн хосгүй үнэт өв юм. Уг хийдийн барилга нь 100 гаруй жил болж суурь баганууд суулт өгч зүүн болон хойд зүгт хийд хазайсан, зарим углуургууд салж, зай гарсан, өнгө будгууд ихээхэн гандсан, модон дээвэр зай завсар гарч бороо, цасны ус нэвчсэн байдалтай байсан. Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь тушаал гаргаж, соёлын үнэт өвийг сэргээн засварлах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, уг засвар хийх хөрөнгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд эрх шилжүүлсэн. Уг засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтанд Жамьян пайтан ХХК шалгарч их засварын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Засварын ажлын зураг төсөвт тусгагдаагүй олон ажлуудыг Жамьян пайтан ХХК-ийн хамт олон өөрийн хөрөнгөөр нэмэлтээр хийж гүйцэтгэсэн нь Паньдэ чойнхорлин хийдийн удирдлага, лам хуваргууд, нутгийн сүсэгтэн олны талархалыг хүлээсэн буянтай сайхан үйл хэрэг болсон.

hiid 4_edited.jpg
hiid 3.jpg
hiid 2.jpg

© 2025 by Jamyan Paitan LLC. All rights reserved.

bottom of page