Баянхонгор аймгийн төвийн Пандэ чойнхорлин хийдийн салбар хийд
Баянхонгор аймгийн сүсэгтэн олон, орон нутгийн ард иргэд, лам хуваргууд, Улаанбаатар хот дахь Гачин гэгээнтэний шавь нар хамтарч аймгийн төвд Эрдэнэмандал хайрханы өвөрт Пандэ чойнхорлин хийдийн салбар хийдийг барьж ашиглалтанд оруулахад Жамьян пайтан ХХК хамтран ажиллав. Орон нутгийн лам хуваргууд, сүсэгтэн олны талархалыг хүлээсэн өв уламжлалаа дээдлэн шашин соёлын үнэт өвийг бүтээхэд Жамьян пайтан ХХК-ны хамт олон манлайлан оролцлоо.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай
Хамаг амьтан зовлон үгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай
Хамаг амьтан хол ойрт тачаах, уурлахаас ангид тэгш сэтгэлээр орших болтугай
2020 он
